Sunday, January 5, 2014

1.Бүлэг                                   Үл мэдэх шилтгээн


  Нар шингэж байна...Эргэн тойрон харахаас ч хүйт оргимоор шигүү ой.Хэдэн зуун жил насалсан хөгшин модод салхины аясаар намиран найгана.Нарны хурц  туяанд модод галд автаж байна уу гэлтэй бүх зүйл улаан шаргал өнгөтэй болжээ ...
      Би яагаад ч юм асар их амгалан тайванг мэдэрч байна.  Бас яагаад ч юм миний зүрх хэдэн зуун удаа уруулж ,тасчуулсан мэт цээжээр хүндүүрлэж байлаа. Би энэ их өвдөлтийг дааж гарч чадахгүй нь.Амьсгал маань давчдаж, зүрхээ суга татаад гаргаад ирмээр санагдана.Гэхдээ ойгоос гарч ирж буй тэр нэг жаахан охиныг хараад тэр их зовлон тарчлаан маань хормын зуур үгүй болчихов.Энэ хэн бэ?
 Шөнийн харанхуйгаас  ч  тас хар үс, эрвээхэйн далавч мэт урт сормуус, сарнайгаас ч улаан уруул, харахад  л хүний ертөнцийн бүх зовлонг умартхаар сайхан нүд... Миний жаахан охин...


“Жонаттан!ЖОНАТТАН !!! Босох цаг чинь боллоо.Ямар их унтдаг юм бэ?!Чамайг босох гэсээр байтал буцаад унтах боллоо.” хэмээн байрны эзэн Хатагтай Бигсс  хашигчина.
“Өглөө болгон ингэж хашгирч ,цочоож сэрээгээд байвал хатагтай Бигсс, би тун удахгүй цус харвах юм шиг байна.” гэж жонаттан гонгинлоо.Тэр дахиад л тухтай амарч чадсангүй бололтой….Einmana stjörnu шилтгээн рүү яваад ирснээс хойш нэг зүүдийг дахин дахин давтаад зүүдлээд байдаг болжээ.”Ганц ч өдөр тайван унтаж чадахгүй нээ.Очиж үзэх газар зөндөө байхад арайчдээ..”
     Орон дээрээ нойрмоглон хэвтэх залууг Жонаттан Хэндрикс гэдэг бөгөөд Британиас  Исландад ирсэн солилцооны оюутан.Исландад ирээд жил гаран болж байгаа ч одоо болтол сургуульдаа сураагүй явж байгаа тийм л нэг хэнэггүй залуу. Ихэнх цагийг аялах ,хорвоо ертөнцтэй танилцах гэж өнгрүүлнэ.Өтгөн хар үс,хөмсөг , далайн тунгалаг ус мт нүдтэй энэ нуруулаг залууд ямар ч айлын охин харсан зүрх алдардаг байлаа.Бүх л хорвоо ертөнцийг тэр чигт нь сонирхдог болхоор мань хүнд ганц эмэгтэй хүн хараад амьдрах тийм ч онц сонирхолтой санагддаггүй байв.
             Түүний эцэг эх нь Британнийн алдартай язгууртнуудын нэг бөгөөд ганц өв залгамжлагчаа жинхэнэ дээдсийн зиндааны хүн болгохын тулд маш хатуу гараар хүмүүжүүлжээ. Багаасаа л том харшид орь ганцаар хэзээ дуусах нь үл мэдэгдэх цагийн хуваарьт дарагдан суух түүнд хийх зүйл мундахгүй л их байдаг байлаа.Хийл төгөлдөр хуур тоглон, астрономи,физик,түүх,биологийн хичээлүүдийг судлан үзхээс гадна үлдсэн цагт нь зураг зурна.Энэ бүхнээс илүү бяцхан хүүд алтан хүрээтэй цонхны цаана харагдах үзэсгэлэнт байгаль өөрийн эрхгүй татаад байх шиг санагддаг байжээ. Тэр л үед хүү амьдралынхаа мөрөөдлийг олсон юм. Гэрээсээ гарч алс хол нутгийг зорьж эрх дураараа амьдрах нь түүний хүсэл мөрөөдөл байв.
            18 насных нь төрсөн өдрөөр Эцэг эх нь түүнийг хүчээр бугинкхэмийн ордны гүнигий авхайтай сүй тавьсан гэх мэдээг дуулгажээ.Хүү “Одоо л биш бол хэзээ ч бүтэхгүй нь” гэж бодсоор бороо шивирсэн тэр нэг орой оргохоор хатуу шийджээ. Бор үүргэвч дүүрэн ном,дэвтэр бас замын хүнсээ бэлдэж аваад эцэг эхдээ нэг зурвас орхиод эрх чөлөөний зүг явлаа. Амьдралдаа анх удаа гэрээсээ арван алхам зайд очсоноо хэсэг бодлогширов.Түүний зүрх баярлсандаа ,айсандаа хүчтэй цохилж байлаа.Түүнд мэдрэгдэж байсан мэдрэмжийг адилтгаваас яг л ар нуруунд даль жигүүр ургасан мэт санагдаж байв.
Өглөө болмогц эцэг эх нь хүүгийнхээ өрөөнөөс дараах зурвасыг олжээ.
Би явлаа.Үзэх зүйл их байна.Та хоёр сайн сууж байгаарай.

Ердөөл 3 өгүүлбэртэй энэ зурвасыг эцэг эх нь нулимс дуслуулан уншиж байх зуур Жонаттан аль хэдийнээ мөрөөдлөө биелүүлэх гээд алс хол замыг туулж байлаа.

            -------------------------------------------------------------------------------------------------------------



Нар дээр гарч үд дунд болсон байлаа. Жонаттан цайгаа уухаар доод давхарлуу буулаа. Энэ байшинг хэзээ барьсан юм бүү мэд.Ямартай ч он удаан жил болсон эгэл жирийн 2давхар дүнзэн байшин.Цаг ямагт л хоол, хуучин модны үнэр ханхалдаг энэ  байшин  Жонаттаны сэтгэлд нэг л дулаахан ойр санагддаг байв.

-          -Жонаттан минь дээ чи ч ойрд яагаад л байна даа? Тэр муу ёрын шилтгээнрүү явж ирснээс хойш чи нэг ч шөнө тайван амарч чадсангүй.Ууг нь чи чинь өдөржингөө явж орж ирчээд л үхсэн хүн шиг унтдаг хүн. Хааяа чамайг тэгээд хэвтээд өгхөөр чинь би их айдаг шүү! Ядаж хурхирдаг ч юмуу ядаг ч юм ямар нэгэн авиа гаргаж байлдаа. “ хэмээн хатагтай Биггс гомдонгуй өгүүллээ.
  Энэ хатагтай 80 дөхөж байгаа бөгөөд хэдий хараа сонсгол хоёр нь муудсан боловч,жаахан бие нь хаа саагүй үзэгдэнэ. Эдлэнгийнхээ газрыг тордоно, үхэр, гахай , галуугаа маллана, гэрээ цэвэрлэнэ ,жонаттаныг асарна гээд бүгдийг л хийдэг байв. Нөхөр хүү хоёр нь далайн цэргийн албанд татагдаж яваад ямар ч сураг чимээгүй байсаар 40 жил өнгөрчээ.  2 жилийн өмнө аадар цутгасан тэр үдэш уулнаас үхрээ тууж явахдаа бор цүнх дүүрэн юм чихчихсэн нэг залууг шавар шавхайнд хутгалдаад ухаангүй хэвтэж байсныг олжээ.
-         -  “         Намайг уучлаарай, таныхаа санааг их л зовоосон бололтой.Би сүүлийн үед таны тэр хэлээд байгаа шилтгээний ойр орчмоор явж үзхэд надад их таалагдсан.Үнэхээр сайхан байгаль,  яг л ид шидийн мэт ой толгод байналээ.  Таныг “Хориотой эдлэн” хүрэх замыг хэлж өгөөгүй болхоор чинь би нутгийн нэг хөгшин малчдаас асуусан. Тэгсэн тэд надад махчин цэцэгнүүд ,сүнстэй шилтгээн эдр гээд л хүн итгэмээргүй хачин юм ярьж өгсөн .Ха ха ха Махчин цэцэг байхдаа яхавдээ”гээд тачгинтал хөхөрч гарлаа.
“Хориотой эдлэн” гэдэг нэрийг л сонсмогц эмгэний царай хувьсхийж нуруугаар нь хүүт даах шиг болов.
       -“   Чиний харсан газар бол Einmana Strojnu гэдэг шилтгээн юм л даа.Исланд хэлээр Ганцаардсан од гэдэг утгатай.Дээр үед тэнд ямар нэгэн аймшигтай зүйл болсон гэлцдэг.Муу ёр шүглэсэн аймшигтай газар.Тийшээ дахиж бүү зүглэ Жонаттан.Чамд минь ямар нэгэн юм болоосой гэж би хүсэхгүй байна шүү. Хүү минь би хоёрын хоёр хүн алдсан чамайг би яасан ч алдахгүй.”гэж хэлээд Жонаттанг гуниг дүүрэн харцаар ширтлээ.

Жонаттан хатагтай Бигссийн гарыг бариад -“ Гэхдээ Хатагтай бигсс, таниас би ганцхан удаа л гуйж байна.Та намйаг өнөөдөр явуулчихаач дээ.Та намайг мэднэ.Миний сонирхлыг татсан зүйл байвал би түүнийгээ юу гэдэгийг нь мэдхээс нааш санаа амрахгүй гэдгийг.Одоо яваад дахиж хэзээч тйишээ зүглэхгүй гэдгээ амлий.” гэлээ.
  -Чам шиг зөрүүд, тэгээд бас сониуч хүнийг одоо яалтай ч билээ.Яв даа тэгвэл.Гэхдээ явхаасаа өмнө үүнийг зүүгээд яв.”гээд эмгэн түүнд нэгэн сонин зүүлт өглөө.
Дээрээ цэцгэн хээтэй мөн этгээд хэлээр ямар нэгэн тарни бичсэн хрситийн загалмай байлаа.
 -Энэ чинь юу юм бэ?Би урьд хожид ийм зүүлт харж байсангүй.
 - Энэ зүүлт надад өвөг дээдсээс минь өв дамжсан эд.Чиний тэр шоолоод байдаг “Махчин цэцэг” нүүдээсчинь хамгааладг юм.”гээд залуугийн хүзүүнд зүүж өглөө.
-Хатагтай Бигсс та хүртэл ийм хачин юманд итгэдэг юмуу. Тэглээ ч таны яриад байгаа тэр махчин цэцэг чинь шавьжиар л хооллодог юм.Бас нэмж хэлхэд тйим цэгэг Исландад байтгуай халуун оронд ч ховор байдаг юм” гээд инээмсэглэлээ.Хаач явсан биенээсээ салгаддаггүй өнөөх бор үүргэвчээ үүрээд аян замдаа гарлаа.

Исландын их мөнх цаст уулсын толгод дээр туссан  нарны туяа үзэсгэлэнтэй харагдана. Олон зуун жилийг элээсэн өтгөн хар ой дов толгодыг бүрхэн байна.Үүлсийн дээгүүр бүргэд шувуу эцэхээ үл мэдэн элин халина. Ой модод дунд зэрлэг амьтад тааваар идээшлэхийг үзвээс хүний хөл хүрээгүй нутаг гэдэг нь илт мэдэгдэнэ.
Тосгоноос гучаад километрийн цаана дөрвөн сүрлэг уулын дунд ” ганцаардмал од”  нэртэй шилтгээн бий.Өтгөн ойгоос гадна хавцлаас хавцал дамжсан хүрхрээтэй энэ газрыг хараад ямар ч хүн өөрийн эрхгүй нулимс дууслуулдаг байлаа.
           Энэ шилтгээнд хоёр зуун жилийн өмнө Испаниас ирсэн язгууртан гэр бүр амьдардаг байсан бөгөөд үл мэдэгдэх шалтгаанаар шилтгээний бүх хүмүүс нас нөгчсөн байжээ.Тэр гэр бүлийнхэн үхсэн ч өөрсдийн эд хөрөнггөндөө хорогдоод цайздаа үлдсэнээр барахгүй түүндээ хүмүүсийг ойртуулахгүй гэж чөтгөрийн цэцэгийг тарьсан хэмээн нутгийн иргэд ам дамжуулан ярьсаар иржээ.
Жоннатан энэ яриаг сонссон өдрөөс зүгээр унтаж чадхаа байжээ. Тэр шилтгээнд юу байгаа бол гэхээс өөрийн эрхгүй хоёр хөл нь тийшээ л зүглэдэг болжээ.
Нар дээр шарсан үнэхээр сайхан дулаахан өдөр байлаа. Өндөр дов толгод, шаржигнан урсах гол горхины цаана асар том хар ой...Жоннатан ой дундаар явсаар асар том саарал шилтгээний өмнө ирлээ. 

Харахад л хүйт даасан, хамаг л муу ёрын хүч цуглаа юу гэлтэй шилтгээнээс жихүүн салхи үлээнэ.Залууд эвгүй байсан ч айдсаас нь илүү сониуч зан нь дийлж байв.Наашаа ирэхэд тэнгэр цэлмэг дулаахан байтал хаанаас ч юм өтгөн манан шилтгэнийг бүрхээд ирлээ.Нэрэндээ таарсан энэ шилтгээнд нэг л нууц байгаа мэт санагдаад ер болохгүй байв.Үүдэнд нь орхоуу байхуу гэж бодсоор нэг уртаа гэгчийн гүнзгий амьсгаа аваад шилтгээний аймшигтай том хаалгыг түлхлээ...
       ------------------------------------------------------------------------------------------------------------------

Хэдэн зуун жил болсон гэхэд саяхан л баригдсан мэт сйахан тансаг хэвээрээ байлаа. Гайхалтай нь 200
 жил болсон гэхэд үзээд өгеөө нэг ч ширхэг тоос харагдсангүй.Бүх л зүйл нь шил толь мэт гялалзаж байлаа. Бодож, төсөөлж явснаас тэс ондоо байсанд залуу бүр гайхаж хоцорчээ.
 "Энд хэн нэгэн байна уу?" хариу өгсөнгүй..Дахиад дуудлаа ахиад л хариу алга. "Намайг Жоннатан гэдэг.Би эндхийн нэг аялагч байгаа юмаа.Хэдэн зүйл асуух гэсэн юм? " Энэ нүсэр харанхуй цайзад яаж амьдардаг байнаа гэх бодол залуугийн толгойд байн байн орж ирээд байлаа.
Урагшаа гэрийн эзнийг хайхаар явж байхдаа шалан дээр халтираад уначихав. 
    Гэнэт хаа нэгтээгээс эмэгтэй хүний даажгинсан инээх цайзаар нэг дуулдав...
Залуу айж эхэллээ.Гэнэт урд байсан үүдний өрөөний том хаалга өөрөө онгойхын зэрэгцээ "Ороод ир" гэх нэгэн эмэгтэйн дуу гарлаа. 5 хан минутын өмнө арслангийн амруу гараа хйихээс ч буцахгүй зүрх зоригтой байсан мөртлөө одоо өөрийн эрхгүй дагжин чичирч эхэллээ.Хөл нь газартай тушсан мэт хөдөлгөөнгүй болж орхижээ. Гэтэл гэнэт үл мэдэгдэх салхи хаанаас ч юм гарч ирээд залууг нөгөө өрөөрүү юу юүгүй шидэж орхилоо.Хаалга ч тасхийтэл хаагдав.
    Өрөөг ажваас их нарийн чамин хийцийн тавилга, ил зуухтай,торгон хөшиг хивс энэ тэндгүй үзэгдэнэ. хатагтай бигссийн байшингаас ч том өрөө байв. Аврага том ил зуухны өмнө уртаа гэгчийн улаан хилэн буйдан байлаа.Зочдын өрөө бололтой.
 "Та наашаа ирэх гэж ядарсан байлгүй.Та суунуу?" гэтэл өрөөний тээр буланд байсан сандал агаараар хөвж явсаар Жоннатаны урд ирлээ.
АЙх, гайхах нь зэрэгцэж залуу бүр сандарч эхлэв.
         - Са,са, ссс сайн байна уу? Намайг жоннатан гэдэг.Ттт та энэ гэрйин эзэн үү?Хэдэн зүйл асуух гэсэн юм.Та байгаа газраасаа гараад ирэхгүй юу? Хатагтай , таниас гуйж байна." гэж залуу сандрангуй өгүүллээ. Дахиад л нэг газраас бүсгүй хүний инээх дуулдав. 
Гэнэт өрөөнд байсан ил зууханд гал ноцож, бүх лаа аслаа. Өрөөнд хэн ч алга...
          -"Ноён Жоннатан, та эхлээд айлд орж ирсэн юм байна. Эелдэг зан гаргаж надтай хамт цай уугаач? "
    Өрөөний цаадах хаалга онгойж тавиуртай халуун цай агаараар хөвсөөр залуугийн өмнө ирэв.
Үүнийг харсан залуу бүр тэсэхээ байгаад ,
          - Хатагтай та гараад ирээч! Би энд тоглоом наргиа хийх гэж ирээгүй.Одоохон энийгээ болихийг би шаардаж байна.! гээд уурлатал бүсгүй хүний урт цагаан хуруунууд мөрөн дээрээс нь дараад ,
          -"Царайлаг залуу минь тайвширч үз." гэлээ.
          -"Ашгүй та гараад ирэвүү? Түрүүнээс хойш гараад ирэх..?" Залууг эргэж хартал хэнч байсангүй..
Гэтэл Жоннатан маш том харанхуй өрөөнд ганцаараа хоосон аяга бариад сууж байгаагаа анзаарлаа.